АНУ “THAAD” системийг туршжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 31

АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системийг амжилттай туршжээ. Тус улсын зэвсэгт хүчний байлдааны сургуулилтын үеэр энэхүү туршилт явагдсан байна. Туршилтын хүрээнд Номхон далай дээгүүр нисч байсан цэргийн тээврийн “С-17” нисэх онгоцноос дунд тусгалын баллистик пуужинг орлуулсан байг хөөргөжээ. Энэхүү байг Аляск мужийн Кадьяк арал дээр байрладаг “THAAD” систем илрүүлэн даган нисч, амдаж устгасан байна.

“THAAD” нь баллистик пуужинг амдан устгах зориулалттай юм. Энэ системийг БНСУ-д байршуулж БНАСАУ-ын болзошгүй аюулаас сэргийлж байгаа билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top