БНСУ-д хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй аймшигтай “Болзооны хүчирхийлэл”-д өртөж байсан. Түүнийг найз залуу нь зодож буй бичлэг олныг цочирдуулсан билээ. Гэвч энэ удаа дахин “Болзооны хүчирхийлэл”-д нэгэн эмэгтэй өртжээ.
Өнөөдөр Намяангугийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар, 38 настай компанийн эрэгтэй ажилтныг баривчилжээ. Түүнийг өнгөрсөн 27-ны орой 46 настай найз бүсгүйгээ зодож гэмтээсэн гэж буруутгаж байна.
Хэргийн талаар тодруулбал, Хоорондоо маргалдсаны улмаар сэжигтэн найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон. Ингээд хохирогчийг гудманд ухаангүй байхад нь хаяж явжээ. Гэвч хүмүүс хохирогчийг олон түргэн тусламжийн үзүүлэхээр авч явсан байна.
Үүнээс гадна хэд хэдэн “Болзооны хүчирхийлэл” үйлдэгджээ. Тэдний нэг нь Сөүл хотод 20 настай эрэгтэй ачааны машин унаж найз бүсгүйгээ мөргөхөөр оролдсон. Амийг нь хөнөөнө гэж заналхийлсэн байна.
Харин БНСУ-д өнгөрсөн жилийн байдлаар 8367 хүн хүчирхийлэлд өртөж, 449 хосын хэргийн мэдээлэл бичигджээ. 52 нууц амраг амиа алдаж, 7692 хүн хүчирхийлэлд өртсөн нь 2015 оноос 8,8 хувиар өссөн аж.
Мөн жил бүр ойролцоогоор 46 хүн болзоот хүнийхээ гарт амиа алддаг гэсэн судалгаа байдаг талаар “SBS” өнөөдөр мэдээллээ.
Д.Галаа
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )