Хэвтрийн өвчтэй ээжийнхээ амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

Японы Осака мужид 38 настай эрэгтэйг баривчилжээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хэвтэрт байдаг ээждээ гар хүрсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ талаар “NHK” мэдээллээ.

Талийгаачийг 69 настай Такеши Ямада гэдэг. Түүнийг Яасунакачо дүүргийн түргэн тусламжийн ажилтнууд тусалсан аж. Тус ажилтнуудын хэлсээр, “Талийгаачийг олох үед ухаангүй байсан” гэжээ. Гэвч эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээгээ даахгүй амьсгал хураасан байна.

“Tokyo Reporter”-ийн мэдээлж буйгаар, “Талийгаачийн биед зодуулсан шинж тэмдэг байсан. Үүнээс гадна асран хамгаалагчийн нь арван удаа цохисон гэж хэлсэн” гэв. Талийгаачийн гэрт дөрвөн хүн амьдардаг байсан. Харин талийгаач удаан хугацаагаар өвчтэй байсан аж.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top