АНУ-ын Ерөнхийлөгчийн шинэ томилгоонууд аппаратын ажилтнуудыг нь ар араасаа ажлаа орхиход хүргэж байгаа бололтой. Огцорч байгаагаа зарласан дөрөв дэх хүн нь Цагаан ордны Харилцаа холбооны даргаар томилогдоод 10 хонож байгаа Энтони Скарамуччи байлаа. Санхүүч түүнийг Харилцаа холбооны даргаар томилсныг эсэргүүцсэн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер 10 хоногийн өмнө ажлаа орхисон юм. Түүний араас ахлах туслах нь болон Цагаан ордны ажилчдын дарга Райнс Прибус нар албан тушаалаа орхин АНУ-ын Ерөнхийлөгчийн багийн гурван гол хүн Цагаан ордныг орхин явсан.
Дөнгөж томилогдоод байсан Э.Скарамуччийн ажлаа орхих болсон шалтгаан нь Цагаан ордны ажилчдын шинэ дарга, генерал Жон Келли болсон аж. Ж.Келли Э.Скаррамучийг шаардлагатай дүрэм журмыг сахиж чадахгүй хүн гэж үздэг байжээ. Энтони Скарамуччиг Трамп өөрөө халсан гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа ч энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэвлэлийн бага хурал дээрээ ямар ч мэдээлэл хийсэнгүй. Хэвлэлийн төлөөлөгч “Э.Скарамуччи генерал Жон Келлид ажлаа шинэ хуудаснаас эхэлж, өөрийн багаа бүрдүүлэх боломж өгсөн” гэж л мэдээлжээ. Санхүүч түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд дахин ажиллахгүй, өөр газар ажиллахаар явсан гэсэн байна. Генерал Ж.Келли Цагаан ордонд дэг журам авчирна гэж Трамп үзэж байгаа аж.
Энтони Скарамуччиг Харилцаа холбооны даргаар томилсноос хэдхэн цагийн дараа Шон Спайсер ажлаа орхисон юм. Үүнээс хоёр хоногийн дараа Хэвлэлийн нарийн бичгийн даргын ахлах туслах Майкл Шорт огцорч буйгаа зарласан. Мөн хоёр хоногийн дараа Цагаан ордны ажилчдын дарга Райнс Прибус ажлаа орхин явсан нь олны анхаарлыг татаж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Orchuulga hereg algaa
Тэнгис кинотетрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ 99041126