Онгоц сөнөөхөөр төлөвлөж байсан этгээдүүдийг барьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

Австралид өнгөрсөн долоо хоногт явагдсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр баривчлагдсан дөрвөн хүн онгоц сөнөөхөөр төлөвлөж байжээ. Тэд Эмиратын “Etihad Airways” компанийн Сидней-Абу Даби чиглэлд нислэг үйлддэг онгоцыг сөнөөхөөр төлөвлөж байсан аж. “RT” агентлагийн мэдээлснээр, Сиднейн оршин суугч Халед Мерхи хүү Абдул Мерхи болон Халед Хайат, Махмуд Хайат гэх хамаатнуудтайгаа Сирийн зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байжээ.

Тэднийг террорист ажиллагаа төлөвлөж байгаа талаарх мэдээллийг Австрали улсад Их Британийн тусгай алба өгчээ. Австрали улс аюулгүй байдлаа чангатган нисэх онгоцны буудлуудад өндөр хяналт тогтоосон байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top