Австралийн оюутнууд дунд нэгэн судалгаа явуулжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд зарим эмэгтэй оюутнууд бэлгийн хүчирхийлэлд өртдөг болохыг илрүүлсэн байна. Үүний улмаас эмэгтэй оюутнууд их сургуулиа завсардах тохиолдол байдаг аж.
Тус улсын их сургуулиудад бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эсвэл сураггүй алга болсон оюутнуудын тал хувь нь гэмт хэрэгт холбогдсон байдаг. Мөн гэмт хэрэгтнүүд байх магадлал өндөр аж. Үүнээс гадна хүйсээр ялгаварлан гадуурхах багын коммиссар Кейт Женкинсийн хэлж буйгаар, “Оюутнуудын ойр дотны хүмүүсээс хэдэн яриа сонссон. Энэ нь тэднийг олон удаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсны баталгаа” гэжээ.
Мөн энэхүү мэдээллийг хийсэн хатагтай Женкинсийн ярьсан зүйл олныг цочирдуулжээ. Түүний ярианд, “Би нэг удаа их сургуулийн оюутны хотхоны автобусанд лекц уншсан. Миний уншсан лекц эмэгтэйчүүдийн бэлгийн дарамтын тухай байсан юм. Тэгтэл намайг эвгүй байдалд оруулах зүйл болсон. Гэвч миний хацар дээр үнссэн. Тэр цагаас хойш би тэр автобусанд дахиж суугаагүй. Лекц унших санал ирсэн ч татгалзсан” гэжээ.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Үүнээс үзэхэд эмэгтэй оюутнууд хүчирхийлэлд их өртдөг. Гэхдээ миний сонссоноор эдгээр хүчирхийллүүдэд ямар ч арга хэмжээ” аваагүй гэжээ. Энэ талаар "SBS" мэдээллээ.
Д.Галаа
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )