Авлигын асуудал бүхий л орны хөгжлийн саад тотгор, орчин үеийн гол асуудал болж байна. Манай улсыг ч энэ зүйл тойроогүй. Тэгвэл хойд хөрш ОХУ болон өмнөд хөрш БНХАУ гэх хоёр том гүрэн энэ асуудалтай хэрхэн тэмцдэг бол. Тэмцээд амжилт хэр олсон хийгээд бидэнд тэднээс суралцах зүйл юу байгаа талаар нэг эргэцүүлье. Хятад улс дэлхийд тэргүүлж буй том гүрнийхээ хэрээр хээл хахууль төдий чинээ нүүрлэсэн. Энэ улсын төрийн эрхийг Си Жиньпин барих болсон 2012 оноос эхлэн Хятадын авлигачид гадагшаа зугтсан байна. Гэсэн ч тэднийг толгой дараалан барьж, шийтгэл оноож байгаа Си даргын тэмцэл үргэлжилсээр. Харин ОХУ Хятад шиг арга хэрэглэхээс зайлсхийж байгаа юм. Путин авлигачдын эсрэг авч байгаа Хятадын арга хэмжээний талаар “Дүүжлэх нь манай арга биш” гэж товч хариулт өгсөн. Пу даргад төрд нүүрлэсэн авлигалыг үгүй хийх өөр бодол байгаа бололтой. АНУ шиг авлигачдыг шоронд хатаах гэж Путин мөн л яарсангүй. Өнгөрсөн сард болсон “Нэгдмэл Орос” намын хурал дээр ОХУ-ын авлигачдыг шоронд суулгаад энэ зүйл арилахгүй, тэгээд ч тэдний тоо дэндүү олон талаар дурдагдсан юм. Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тэргүүлдэг энэ намынхан Ерөнхийлөгчөө чадварлаг, туршлагатай улстөрчийн хувьд хээл хахуулийг үгүй хийх бусдаас тэс ондоо бодлого барьж байгааг хэлсэн билээ. Энэ нь өнгөрсөн зуунд далайчид хөлөг онгоцон дээр үүрлэсэн хөнөөлт амьтан болох хархнуудтай хэрхэн тэмцдэг байсныг санагдуулам арга юм. Юу гэхээр, хамгийн том, хүчтэй, хөнөөлт хархаар бусдыг нь үгүй хийлгэх. Путин хууль, хүчний байгууллага дахь авлигалыг хамгийн түрүүнд цэвэрлэхийг урьтал болгожээ. Ингэсэн байхад Орос бүхэлдээ цэвэр болно гэж тэрбээр үзсэн байна.
Түүнчлэн саяхан Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, нийтлэлч Николай Стариков нэгэн лекцэн дээрээ “Авлигал авсны төлөө цаазын ял оноодог байвал ямар вэ. Яагаад гэвэл энэ нь улсад хохирол учруулж байгаа хэрэг. Улсынхаа ашиг сонирхлыг худалдсан явдал” гэж байсан билээ. Тэрбээр мөн “Баруунд хээл хахууль маш их. Хэн ч энэ талаар ярьдаггүй л болохоос. Азид гэхэд Хятад улсад авлигатай хатуу тэмцэж байна. Ингээд ч хээл хахууль арилахгүй байгаа нь энэ явдалтай хүчээр тэмцээд дийлэхгүйг харуулж байна. Магадгүй бид шинэ үеэ хүмүүжүүлэх хэрэгтэй байх. Авлигатай тэмцэх хөтөлбөртөө үүнийг оруулж, хэн эх орныхоо төлөө зүтгэж байна, хэн шударга байна түүнээр үлгэр жишээ болгодог байвал ямар вэ. Түүнийг шагнадаг байя. Тухайлбал, Сталин эх орныхоо төлөө шударгаар зүтгэгчдээ Лениний одонгоор шагнадаг байсан” гэсэн нь танхимд цугларсан олон залуу төрийн зүтгэлтний анхаарлыг татаад авна лээ.
Путин авлигыг үгүй хийх нь улс орноо хүчирхэг болгох гол арга зам гэж үздэг. Тэрбээр хээл хахуулийн эсрэг орчин үеийн аргаар тэмцэнэ гэсэн юм. Өөрийнхөө аргаар тэр “авлига” гэх нэр томъёо байхгүй болтол тэмцэхээр төлөвлөж байгаа бол Хятад улс ял оноох аргаараа төрийн олон цагаан захтныг шорон руу илгээгээд байна. Си Жиньпин улс орноо авлигагүй болгох энэ тэмцэлдээ олон улсыг ч уриалж байгаа билээ. Хятад улс гадаад руу оргон зугтсан авлигачдаа эргүүлэн татаж, баривчлах ажиллагаан дээрээ олон улстай хамтран ажиллаж байна. 2017 он гарсаар урд хөрш 210 мянган төрийн том, бага албан хаагчид авлигын хэргийнх нь шийтгэлийг оноожээ. Хил даван зугтсан “баячууд”-аа ч агнах ажиллагаа үргэлжилсээр.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 4 )
Dund ba bag surguulid ni tusgai hicheeliin pargram oruulj her sursanaar ni mergejiliin surguulid oruuldag dygendeg bolchihovol har bagaasaa oi toindoo ortol chigsheed ireheer byren moson ustah baihaa .Evropiin ehenh ulsuud ba Solongoschuud yag iimerhyy baidalaar ajildag heel hahuul barag baidagyi shyy ih saihan .Mani uls heregchyylmeer asuudal .
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
ЭД МЯНГА ТЭМЦЭЭД НЭМЭРГҮЙ ХАРИН БИД АВИЛГАЛЫГ ҮГҮЙ ХИЙЖ ЧАДНА ГЭХДЭЭ НЭГ ХЭСЭГ БУДИЛАХ БАЙХ