АНУ Венесуэлийн Ерөнхийлөгчийн эсрэг хориг тавив

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 02

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дарангуйлагч гэж үзэж, түүний эсрэг хориг арга хэмжээ авлаа. Н.Мадуро ардчилсан тогтолцоог нурааж байгаа учир түүнд хориг тавьж, АНУ дахь бүх хөрөнгийг нь битүүмжилсэн байна.

Венесуэлд өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн ассамблейн гишүүдийг сонгох сонгууль болсон юм. Үндсэн хуулийг шинэчлэх ажлыг хариуцдаг 545 суудалтай энэ ассамблейн сонгуулийг хийхийг эсэргүүцсэн венесуэлчүүд жагсаал хийсэн байна. Энэ үеэр олон хүн амь үрэгджээ.

Дэлхийн олон гүрэн, тэр дундаа АНУ дээрх сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр болсон явдлын талаар мэдээлсэн гэж Ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн хоёр телевизийн сувгийг “хэвлэл мэдээллийн терроризм”-д буруутгажээ. Хэвлэл мэдээллийнхэн Николас Мадурог сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулсангүй гэж буруутгаж байгаа юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnv(202.9.40.8) 2017 оны 08 сарын 02

E~z gin alyrchid boslogo gargad barsangvi xorig tabij bna daa...gazarin tosoo ugsungvi gej ...tobchxondoo bol kapitalizmiin shynal tachaal

0  |  0
Top