Гөлөгний амь аварсан дөрвөн хүүхдийг шагнажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 02

АНУ-ын Канганей хотод дөрвөн хүүхэд 250 доллараар шагнуулжээ. Тэд Тор нэртэй гөлгийг анх олж, амийг нь аварсан юм.

Тор гөлгийг 17 настай охин хэрцгийгээр тамлаж хүзүүнд нь  төмөр утас ороосон байжээ. Түүнийг Лакландын Террансэ орон сууцны цогцолбороос дөрвөн хүүхэд олсон. Харин Тор гөлгийг 24 цагаас доошгүй хугацаанд ийм байдалтай байсан гэж үзэж байгаа юм.

Ийнхүү Торд 14 хоногийн хугацаанд 22 оёдол тавьжээ. Мөн түүнд зориулсан хандивын данс нээсэн. Уг дансанд нийт хоёр мянган доллар орсон талаар “Crime Watch Daily” мэдээллээ.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.145) 2017 оны 08 сарын 02

araichdee

0  |  0
Top