Украины засаг захиргаа ОХУ-ыг тус улсын худалдааны боомтыг алдагдалд оруулж, усан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэж буруутгалаа. ОХУ Керченскийн хоолойд гүүр барьж байгаа юм. Тэгвэл энэ үйлдлийнх нь эсрэг Украины тал шүүхэд зарга мэдүүлэх талаар тус улсын Дэд бүтцийн сайд Юрий Лавренюк мэдэгдэв.
Крымийг холбосон уг гүүрний автомашины аркийн угсралтын ажил дуусчээ. Оросын Тээврийн сайд Максим Соколов саяхан гүүр барих явцад усан тээврийн ажиллагаа саатахгүй, угсралтын ажил удахгүй дуусч, хөлөг онгоцууд явах суваг нээгдэнэ гэсэн байна.
Крым болон Краснодарын хязгаарыг холбосон Керченскийн хоолойгоор дамжсан гүүр нь Оросын урт гүүрнүүдийн нэг болох аж. 19 километр урт энэ гүүрээр явах автомашины хөдөлгөөнийг 2018 оны арванхоёрдугаар сард нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 8 )
Халх голын районд МАНА уулын орчмын 70 гаруй мянган га газрыг халх голын дайны үеэр Япон булааж аваад Хятадад өгсөн бөгөөд одоо манай улс авч чадахгүй байгаа .Иймд Япон Хятадтай ярьж энэ газрыг буцааж авч өгөх ёстой .Эсвэл тэр олон арлаасаа нэгийг манай улсад өгвөл шудрага хэрэг болно . Мөн Цэдэнбал даргын орост өгсөн ДАВСТ уулыг чиг буцааж авах нь зүйтэй .
MUNHNARAN EEJ DORNIIN MONH NAR
Гадны орнууд бүтээн их байгуулалтаар уралдах юм. Монголчууд бид нэг л биш ээ, яах вэ хэдүүлээ ?
Ах нар Украинаас газар нутгаа васан юм бол Японд Курилийн аралыг нь буцаагаад өгчихмаар юмаа. Тэгвэл харин шударга болно.