АНУ-ын иргэн Сири рүү зэвсэг нийлүүлж байжээ. Калифорнийн оршин суугч түүнийг АНУ-ын засаг захиргаа Сири рүү галт зэвсэг хууль бусаар гаргасан гэж буруутгаж байна. АНУ-ын Хуульзүйн яамнаас мэдээлснээр, Рашид Аль-Жижакли энэ хууль бус үйлдлийнхээ улмаас 50 хүртэлх жилээр шоронд хоригдох аж. Тэрбээр 56 настай гэнэ.
АНУ Сирийн зэвсэгт бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлдэг гэсэн мэдээлэл эртнээс бий. Гэвч үүнийгээ үгүйсгэсээр ирсэн. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь буулгах хүсэлтэй АНУ тус улсын сөрөг хүчний талд үйл ажиллагаа явуулдаг байж болох юм. Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор агаарын ажиллагаа явуулдаг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг Сирийн тал НҮБ-аас хүсээд буй. Эвслийн бөмбөгдөлт энгийн иргэд рүү чиглэсэн байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруутгаж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )