Сүмд дэлбэрэлт болж 29 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 02

Афганистаны Херат мужийн шашны сүмд амиа золиослогч бөмбөг тэсэлжээ. Үүний улмаас Шийтан сүмийн 29 хүн амиа алдаж, 64 хүн шархадсан байна. Одоогоор тэдний арав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар “Associated Press” мэдээллээ.

Нэмж хэлэхэд тэр сүмд 300 орчим сүсэгтэн явдаг аж. Харин дэлбэрэлт оройн залбирлын үеэр болсон. Мөн амиа золиослогч хоёр дахь этгээд харагдаагүй талаар “Тhe Star” мэдээлжээ. Гэвч арван минутын дараа хоёр дахь дэлбэрэлт сонсогдсон байна.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top