Хойд хөршид хүнсний ногооны үнэ долдугаар сараас эхлэн буурсан байна. “Известия” сонинд мэдээлснээр, албаныхны гаргасан статистикаас харахад байцаа, өргөст хэмх, улаан лооль зэрэг ногоо ОХУ-д маш хямд зарагдаж байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, есдүгээр сарын сүүлч хүртэл хүнсний ногооны үнэ өсөхгүй гэнэ.
Оросын Хөдөө аж ахуйн яам энэ зун сэрүүхэн байснаас болж ногооны үнэ өссөн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )