АНУ-ын хэсэг сенатч болон Ерөнхийлөгч Доналд Трамп гадны иргэдийг тус улсад цагаачлахыг хориглох хуулийн төслийг танилцуулах гэж байна. АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, энэхүү хуулийн төслийн дагуу визний сугалаанууд гэж байхаа болих аж. Мөн дүрвэгчдэд АНУ-д оршин суух зөвшөөрөл олгохоо болих гэнэ.
Бүгд найрамдах намын голдуу сенатчид Ерөнхийлөгчийн хамтаар дээрх хуулийн төслийнхөө талаар энэ долоо хоногт мэдээлэл хийх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын бодлогоо чангатгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байгаа бололтой. Тэрбээр мөн дүрвэгчдэд хяналт тавьж, исламын шашинтай орнуудын иргэдийг АНУ-руу нэвтрүүлэхгүй хэсэг хорьсон. Трампын энэ үйлдэл хүний эрхийг зөрчиж байгааг олон улс шүүмжилдэг ч АНУ одоо хуулийн дагуу цагаачилж болдгийг ч болиулах нь ээ.
Америкийн нэгдсэн улс нь 325 сая хүн амтай, ерөнхийдөө иргэд нь тал талаас цугларсан орон билээ. Хүн амын олонхи нь цагаан арьстан юм. 30 сая хар арьстан, латин гаралтай 17 сая хүн, индианчууд 1.4 сая орчим энэ улсад бий. Ерөнхийдөө цагаач нараас бүрдсэн энэ улсын хөгжил цэцэглэлтийг даган хүмүүсийн урсгал хөвөрч байдаг. Аж үйлдвэржсэн, хөгжингүй улс болох АНУ ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи өндөр хөгжсөн, хүчирхэг эдийн засагтай энэ орон дэлхийд ноёлж байгаа юм. Гэхдээ бусад улс орны дотоодын хэрэгт нөлөөлөх гэсэн оролдлого, сөргөлдөөнтэй орны байдлыг зохицуулах нэрээр бараг дайн хийж байгаа нь олон улсын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Гэсэн ч хаанаас ч, хэнээс ч үл хамаарах хүчирхэг энэ орны бодлого бусдыг түрэмгийлсэн байдаг. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп сонгуулийн өмнөх амлалтдаа ч цагаачдыг гаргах, дүрвэгчдийг АНУ-руу нэвтрүүлэхгүй байх талаар тусгасан билээ. Трамп Ерөнхийлөгч болох нь олон улсад хортой байсан юм. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа олон сая хүн, тус улсад орогнол авч өл залгуулах гэсэн дүрвэгчдийн хувьд энэ нь хүнд туссан нь мэдээж. Доналд Трамп барьж байгаа бодлогоо улс орныхоо аюулгүй, тогтвортой байдлын төлөө гэж тайлбарлаж буй. Дүрвэгчид очсон газарт хаа сайгүй үймээн, гэмт хэрэг дагалдаж байгаа билээ. Террорист бүлэглэлийнхэн цагаачидтай хамт улс орнууд руу нэвтрэн халдлага үйлдэх башир аргаа хэрэгжүүлсээр байгаа энэ үед хатуу хяналт хэрэгтэй байгаа нь мэдээж. Энэ үүднээс хэрэгжүүлж байгаа Трампын бодлого сүүлийн үед хүний эрийг арай л зөрчөөд байна уу гэмээр. Исламын шашинтай, энэ шашинтнууд амьдардаг л бол тэр улсаас АНУ-руу очих гэсэн хүмүүсийг хатуу шалгаж, ер нь бол хилээрээ нэвтрүүлэхгүй байх аргыг хэрэглэж байна. Олон улсын хууль дүрмийн дагуу Америкт цагаачилж ч болохгүй нь байна шүү.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 6 )
17 huvi ni l har gedeg shuu dee.
За ингээд Америк гэдэг диваажингийн орон нь зүсээ хувиргаваа. Америк, Америк гээд ороо нь орсон гичий шиг шээсээ савируулаад долоочих нь холгүй магтаад байдаг. Ц.Элбэгдорж ахлагчтай, хурлийз *** Ц.Оюунгэрэл дагалдагчтай бүлэг хүн сүргүүд хэцүү байдалд орж дээ хөөрхий
Bitgii shaa angli hel ehleed sain sur.
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126
BANKNII HUUTEI ADIL TSAGAACHDAD HYZGAAR TAVIH
АНУ ингээд хаалттай улс