Японы Засгийн газар шуурхай хуралдаж бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт хийхээр зэхээд байсан. Гэтэл хурлынхаа үеэр Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан байна. Тийнхүү Шинзо Абегийн толгойлсон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Ингэж саналаараа огцорч буйгаа Засгийн газар ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд гаргасан шийдвэр гэсэн байна. Учир нь эрх барьж буй Либераль-Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаа билээ.
Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газар одоо хэдхэн цаг л ажиллана. Өнөө орой шинэ Засгийн газар бүрдтэл тэд үүргээ гүйцэтгэж байх юм.
Харин Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд кабинетийнхаа хагасаас илүү хувийг шинэчилнэ. Үүнд Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайдууд багтах байх гэжээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Yos zuitei aldaa gaa uhamsarladag humuustei uls l hugjij bn shde, naad zahiin huchindegchee umuursuur , guriiseerl, aliwaa asuudlaa uu ene ewluuleg shde gej ard tumneeree doog tohuu hiigeed bj bgaa archaagui malaas doloon dor yumuudiig yah vee unendee hereg algadaa, shine yurunhiilugch uul ni gaigui ehelj l bhiin ugiin toohguilde ichihgui man garuud
Manai suudaltaigaa zuuraldaa zuuraldagchid yaponchuud shig baigaasai
Manaihn ingeesei