Дэлхий даяар харааны сулрал нэмэгдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

2050 он гэхэд дэлхийд харааны сулралд орсон хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хараа муутай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн хүн амын тоо өсч, дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотойг АНУ-ын мэргэжилтнүүд тайлбарлажээ. 2050 он гэхэд дэлхийд 115 сая хараагүй хүн амьдарч байх гэнэ. 2017 оны байдлаар дэлхийд 39 сая бүрэн хараагүй хүн байгаа аж.

188 улсын мэдээллийг цуглуулан хийсэн судалгаагаар дэлхийд харааны сулралтай 246 сая хүн байжээ. Цаашид улам бүр нэмэгдсээр хараа муутай хүний тоо 2050 он гэхэд 550 саяд хүрэхийг сануулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Сохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлагийн гаргасан дүн мэдээгээр, дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн 14 сая нь хүүхэд байгаа юм. Найман сая сохор хүүхэд байна гэсэн харамсалтай тоо бий. Иймээс ДЭМБ харааны сулралаас урьдчилан сэргийлж, хараагаа шалгуулан эрт нүдний шил зүүж эхлэхийг зөвлөж байна. Хараа сулрах өвчнийг эрт илрүүлэн чанартай нүдний шил зүүвэл сохрох аюулаас хамгаалж чадна гэдгийг мэргэжилтнүүд өгүүлж буй.

Хараа муудаж, цаашлаад сохроход хүргэж байгаа гол шалтгаан нь эмчлэгдээгүй удсан гэрлийн хугарлын өөрчлөлт, нүдний даралт ихсэх өвчин болон эвэрлэгийн өөрчлөлтүүд аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top