АНУ Бассель Хартабилийг цаазалсан Сирийг хатуу шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

АНУ Сирийн засаг захиргааг алдартай идэвхтэнийг цаазалсан гэж буруутгалаа. Сирийн нийтлэлч, идэвхтэн Бассель Хартабил цаазлагджээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас “Сирийн нийтлэлч Бассель Хартабилийг цаазалсанд АНУ гүнээ харамсч байна. Сирийн дэглэм хатуу байна. Түүний гэр бүл, ойр дотныхонд чин сэтгэлийн эмнэгэл илэрхийлье” гэж мэдээлэв. Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мөн АНУ Сирийн шүүхээс гадуурх цааз, хатуу арга хэмжээнүүд зэрэгт дургүйцэж байгааг хэллээ.

АНУ Оростой хамтран Сирид улс төрийн зохицуулалт хийнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top