Хятад улс дэлхийд хоёрдугаарт орох УЦС барьж эхлэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

Хятад улс дэлхийд томоороо хоёрт орох усан цахилгаан станц барьж байна. Тус улсын баруун өмнөд муж Юньнанийн Жинша мөрөнд энэхүү усан цахилгаан станцыг барих ажил өчигдрөөс эхэлжээ. Жилд 16 ГВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэ УЦС нь 2022 он гэхэд ашиглалтад орох юм байна.

Станцыг барихын тулд 100 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. УЦС нь урд хөршийн эрчим хүчний эх үүсвэрийн хоёрдугаарт ордог. Нүүрсээр ажилладаг ДЦС нэгт явдаг билээ. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтлэх(107.167.112.199) 2025 оны 03 сарын 13

Оросууд монголд УЦС барих гэсэн төлөвлөгөөг нурааж хаясан.

1  |  0
зочин(103.57.92.172) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
ХАХА(202.70.46.238) 2025 оны 03 сарын 13

Монгол ялнаа гээч

1  |  0
Top