АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл Ирак, Сирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулахдаа 600 гаруй энгийн иргэний аминд хүрчээ. Эвслийн агаарын цохилтод 2014-2017 онд 624 энгийн иргэн өртөж амиа алдсаныг АНУ хүлээн зөвшөөрч байгаагаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Мөрдөн шалгалтаар энэ тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Дахин 400 гаруй хүний амь агаарын цохилтын үеэр эрсэдсэн гэсэн мэдээлэл байгаа гэнэ.
Сирийн Засгийн газар саяхан НҮБ-д хандан олон улсын эрхзүйг зөрчиж, энгийн иргэдийн аминд хүрч байгаа олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн билээ. АНУ-ын тэргүүлдэг эвсэл бөмбөгдөлтөө сайтар судлалгүйгээр хийж, Сирийн эмнэлэг, сургуулиудыг онож байгаа нь санамсаргүй үйлдэл гэхэд эргэлзээтэй байгааг тус улсын Засгийн газар мэдэгдсээр ирсэн.
Дээрх тоог нэмвэл олон улсын цэргийн эвсэл нэг сая гаруй хүний аминд хүрсэн болж таарах юм. АНУ-ын тэргүүлдэг энэ эвсэл мөн Сирийн армийнхан руу нэг бус удаа цохилт өгч, цэргийн онгоцыг нь санаатай, санаандгүйгээр сөнөөж байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )