Венесуэлийн Үндэсний ассамблейн 545 гишүүнийг сонгох сонгууль болсон. Энэ сонгуулиас болж хямралтай байгаа тус улсад дахин эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Жагсаалын үеэр энгийн иргэд олноороо амиа алдсан нь олон улсын зүгээс Венесуэлийг хатуу шүүмжлэхэд хүргэсэн юм. АНУ ялангуяа Үндэсний ассамблейн сонгуулийн үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Тэгвэл тус ассамблей өчигдөр анхны хуралдаанаа хийжээ. Хуралдааны үеэр гишүүд нь тангарагаа өргөсөн гэж “ВВС” агентлаг мэдээлсэн байна.
Венесуэлийн сөрөг хүчин болон иргэд нь Ерөнхийлөгч Николас Мадурог эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд хууль бусаар сонгууль явуулсан гэж үзэж байна. Харин Н.Мадуро Үндэсний ассамблей нь сөрөг хүчний хорлон сүйтгэх үйл ажиллагааг зогсоох болно гэжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )