Дэлхийн хамгийн гоёмсог долоон дуурийн театр

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

1. Их Британи, Лондон, Коллезиум театр

Коллезиум театр нь 2359 суудалтай Лондонгийн хамгийн том театр юм. Түүхэндээ Лондонгийн хамгийн анхны тайзат театр байсан гэж үздэг.

 

 

2. Швед, Дротнинголм, Slotts театр 

Шведийн тансаг хороололд байрладаг уг дуурийн театр 1766 онд нээгдсэнээсээ хойш ажилласаар байгаа аж.

 

 

3. Итали, Венец, La Fenice театр

Уг театр маш хурдан буюу 27 сарын дотор баригдаж, 1792 онд нээгджээ. Итали уламжлалын дагуу лоож нь хоорондоо хайрцаг хэлбэрээр тусгаарлагдсан байдаг ба нийт 1500 суудалтай аж.

 

 

4. ОХУ, Москва, Болшой театр

Кремлин болон Улаан талбайгаас хэдхэн алхмын зайд байрлах уг театр Коммунист нийгмийн үед улс төрчдийн цугладаг гол газар байжээ.

 

 

 

5. Герман, Эссен, Aalto Mukik театр

 

1958 онд Эссен хот шинэ дуурийн театр барих шалгаруулалт зарлаж, уг шалгаруулалтад Финляндын архитектурч Alvar Aalto шалгарчээ. Ийнхүү түүний нэрээр тус театрыг нэрлэсэн аж.

 

 

6. Испани, Валенсиа, Palau de les Arts Reina Sofia театр

 

Уг театрын хэмжээ нь үнэхээр гайхалтай. Дээшээ 23 давхар барилгатай тэнцэх өндөртэй ба нийт гадаргуугийн талбай нь 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ.

 

 

 

7. Белги, Бруссел Royal de la Monnaire театр

Морины туурай хэлбэрийн шал, Франц загварын онгорхой лоожтой энэхүү театр нийт 1100 үзэгчдийн суудалтай. Аюулгүй байдлын үүднээс 1985 онд засвар хийж, 1986 онд дахин нээгджээ. 

 

 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.172) 2021 оны 12 сарын 05

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
Top