Европын Холбоо Оросын эсрэг хоригоо өргөжүүлжээ. Хар жагсаалтад нь шинээр гурван компани, гурван хувь хүн багтсан байна. ОХУ Крым рүү хийн турбин нийлүүлж байгааг ЕХ “Орос улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдсан” гэжээ.
Крымд хийн турбин нийлүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд, Цахилгаан эрчим хүчний шуурхай удирдлага, хяналтын албаны захирал болон Оросын төрийн өмчит “Ростех” корпорацын охин компани “Технопромэкспорт”-ын Ерөнхий захирлыг хоригт багтаажээ. Ийнхүү ЕХ нийт ОХУ-ын 153 иргэн, 40 компанид хориг тавиад байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Оросууд одоо ядарч байгаа ч бүх юмаа дотооддоо үйлдвэрлээд сурч байгаа .
Зөрүүлээд хориг тавьна даа