Сирийн асуудлаар ахиц гараагүй учир ажлаа орхив

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

НҮБ-ын Сирид хүний эрх зөрчигдсөнийг мөрдөн шалгах комиссын гишүүн ажлаа орхиж байгаагаа мэдэгджээ. Карла дель Понте Сирийн хямралд ямар ч зохицуулалт, өөрчлөлт алга байгаа учир ажлаа орхин явж байгаа аж. Тэрбээр “Улс төрийн ямар ч хүчин чармайлт гаргахгүй байгаа энэ комиссоос явлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ямар ч арга хэмжээ авахгүй байхад надад хүч алга. Сирид шударга ёс гэж байхгүй. Бидэнд хүч алга” гэсэн байна.

НҮБ-ын төлөөлөгч түүнчлэн Сирийн бүх зөрчилдөгч тал харгис байгааг хэлээд тус улсын Ерөнхийлөгч Башар Асад болон түүний Засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн буруутай гэжээ. Мөн Сирийн сөрөг хүчин нь террористууд, харгис үзэлтнүүдээс бүрдсэн гэдгийг Карла дель Понте хэлсэн байна.

Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаарх мэдээллийг худал гэж няцаасаар ирсэн юм. Олон улсын хүний эрхийн байгууллагууд нотлох баримт гарган дэлгэдэг ч Сирид шалгалтаар очсон шинжээчдийн баг тус улсад химийн зэвсэг хэрэглэсэн гэх баримт нотолгоо олсонгүй гэдэг аж.

Саяхан Сирийн Гадаад хэргийн яам АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагааны асуудлаар НҮБ-д хандсан билээ. Энгийн иргэдийг хөнөөж байгаа энэ эвслийн Сири дэх үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн юм. НҮБ-аас явуулсан мөрдөн шалгалтаар АНУ-ын тэргүүлдэг цэргийн эвсэл 600 гаруй хүний аминд хүрсэн нь тогтоогдож, эвсэл ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top