Эхийгээ таалал төгсөхөд нутаглуулаагүй тул хүүг нь баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Японы Токио хотод нэгэн хэрэг гарчээ. Үүний улмаас 55 настай эрхэлсэн ажилгүй эрэгтэйг баривчилсан байна. Түүнийг 90 настай эхийгээ оршуулаагүй,  цогцсыг гэртээ үлдээсэн хэрэгт сэжиглэж байгаа юм.

Тус хотын цагдаагийн мэдээлж буйгаар, “Сэжигтэн Осаму Уссүга эх Мияаког нас барахад нь зохих байгууллагад мэдээлээгүй. Харин цогцсыг Тосима Такимаури дахь Ками-Капүбүкурад амьдардаг байшинд нь үлдээсэн” гэв. Харин “Sankei Shimbun” мэдээлснээр, “Цогцос унтлаганы өрөөнд байсан” гэжээ.

Мөн цогцсыг охин нь олж, алчуураар битүүлсэн байна. Ингээд түргэн тусламж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Харин цагдаа нар цогцсыг шинжилж үзээд гадны нөлөөгүй, жамаараа амьсгал хураасан болохыг тогтоосон байна.

Сэжигтэн Осаму Уссүга нь 2010 онд эцгээ нас барснаас хойш ээжтэйгээ хамт амьдарч байсан. Гэвч түүний эх өнгөрсөн сарын 23-ны өдөр зүрхний өвчнөөр амьсгал хураасан байжээ. Энэ талаар “Japan Today” өнөөдөр мэдээллээ.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top