АНУ-ын Оклахома муж улсыг хар салхи дайран өнгөрчээ. Байгалийн гамшгийн үеэр хамгийн багадаа л 25 хүн гэмтэж бэртсэн байна. “Fox News”-ийн мэдээлснээр, 9000 хүн цахилгаангүй болж, харанхуйд амьдарч байгаа аж. Хэд хэдэн барилга сүйдсэн байна. Моднууд унаж, олон барилга дээвэргүй болжээ. Хар салхины үеэр хүн нас барсан гэсэн мэдээлэл байхгүй ч хохирлыг бүрэн тогтоогоогүй байгаа аж.
Хэд хоногийн өмнө Японд “Нору” хар салхинаас болж хоёр хүн нас барж, есөн хүн гэмтэж бэртсэн билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )