Ираны дахин сонгогдсон Ерөнхийлөгч АНУ-ыг шүүмжиллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Ираны дахин сонгогдсон Ерөнхийлөгч Хасан Роухани АНУ-ыг шүүмжиллээ. Иран болон бусад зургаан орны хооронд байгуулсан цөмийн хэлэлцээрийг АНУ дагаж мөрдөхгүй байгаад Ираны Төрийн тэргүүн бухимдаж байгаа аж. Олон орон тус улсад тавьсан хоригоо цуцалсан билээ. Үүний хариуд Иран улс цөмийн хөтөлбөрийг нь хязгаарлах болзолтой дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна.

Тэгвэл АНУ Ираныг цөмийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгож байна гэж үзэн тус улсад дахин хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Үүнийх нь хариуд Х.Роухани АНУ хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй байж Иранаас их зүйл шаардаад хэрэггүйг хэлсэн байна. АНУ өнгөрсөн сараас эхлэн ОХУ, Ираны эсрэг авах арга хэмжээгээ боловсруулж, хэдхэн хоногийн өмнө Орост хориг тавьсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top