Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

АНУ-ын Оклахома мужид 25 настай залууг баривчилжээ. Түүнийг хамт амьдардаг эмэгтэй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Хэргийн тухай цагдаагийн газрын мэдээлж буйгаар, “Өнгөрсөн сард Тайлер Моррис гэх этгээд Гери гэх охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэжээ. Хохирогч охин Морримийн гэрт амьдардаг байсан аж.

Энэхүү хэргийг тус мужийн мөрдөгч нар шалган, хохирогч охиноос мэдүүлэг авсан байна. Тэгтэл охин мэдүүлэгтээ, “Моррис миний нууц газрыг олон удаа оролдсон. Энэ явдал хоёр жил үргэлжилсэн” гэв. Хэрэгтэн ч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар “Crime Watch Daily” мэдээллээ.

Одоогийн байдлаар гэмт этгээдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан зэрэг хэргүүдээр буруутган, шалгаж байна. Харин Канадиан мужийн Шерифер хэлэхдээ, “Миний бодлоор Моррисийг шоронд суулгах хэрэгтэй. Тэгэж байж түүнийг хүүхдүүдээс хол байлгах болно. Тэрний гэрт амьдарч байсан хөөрхийлөлтэй хүүхдэд яг л тамд байсан мэт санагдаж байсан байх” гэжээ.

Д.Галаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодогч(103.212.117.228) 2017 оны 08 сарын 07

”Канадиан” мужийн ” шерифер” гэдгийг бодож байна.

0  |  0
Top