Мексикийн Бажа Калифорниа Сур мужид гурван жуулчин амиа алджээ. Уг хүн амины хэрэг Памилла гэх наран шарлаганы газар болсон аж. Энэхүү хэргийн талаар тус мужийн прокурорууд анх мэдээлсэн юм. Тэдний нэмж мэдээлснээр, “Хоёр хүн шархадсан. Тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн” гэжээ.
Гэрчүүдийн хэлснээр, “Буун дуу гарах үед жуулчид унаж байсан” гэв. Одоогийн байдлаар эрх баригчид эрэг дээрх хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн мөрдөн байцаалтын ажил эхэлсэн аж. Гэвч тус арлын Лос Кабос хотод теннисийн нээлттэй тэмцээн эхэлсэн байна.
Мөн уг хотод энэ жил гарснаар гэмт хэргийн улмаас 230 хүн алтан амиа алдаад байгаа юм. Ийнхүү амиа алдсан хүмүүстэй холбоотой хамгийн аймшигтай тоо ил болжээ. Энэ нь 2006 оноос хойш нийт 186 мянга гаруй хүн амиа алдаж байсан аж. Мөн 30 мянга орчим хүн Мексикт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байжээ.
Судлаачдын үзэж буйгаар гэмт бүлэглэлүүд нь мансууруулах бодис хулгайгаар наймаалах, хулгай дээрэм, хүчирхийлэл зэргийг үйлддэг болохыг тогтоосон байна. Энэ талаар “SBS” өнөөдөр мэдээллээ.
Д.Галаа
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )