Долдугаар сарын 29-нд Байгаль нуурын эрэгт залуучуудын Европын хошой аварга Буриадын 20 настай авьяаслаг бөх Юрий Власкогийн цогцосыг олсон билээ.
Бусдын гарт хэрцгийгээр алуулсан Власкогийн аминд хүрсэн сэжигтэнийг баривчилж мэдүүлэг авчээ. Түүний аминд хүрсэн этгээдийг наймдугаар сарын 2-нд Улаан-Үд хотоос баривчилсан байна. Сэжигтэнийг саатуулах үеэр өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрсөн байна.
Талийгаач тухайн үед өөр лүү нь дайрсан тул амиа хамгаалах зорилгоор түүний аминд хүрсэн гэдгийг 33 настай эр мэдүүлжээ.
Ер нь буриадууд бөхчүүдээ нэлээд хатуу ханддаг бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй юм.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )