Лонг Зимин
1949 оноос хойш нийт 48 хүний амь бүрэлгэсэн. Мөн 573 юан буюу 195 ам, доллар дээрэмдсэн байна. Иймд түүнийг 1985 оны есдүгээр сард эхнэр Яан Шуйсиагийн хамт цаазаар авсан.
Ванг Зонгфанг ах дүүс
Ванг Зонгвей нь 1979 онд Өвөр Монголын цэрэг байсан. Гэвч 1983 оны хоёрдугаар сарын 12-нд Ляонин мужийн Шэньян хотын орон нутгийн эмнэлгээс хулгай хийж, дөрвөн хүний амь хөнөөсөн тул шоронд хорьсон.
Харин Ван Зонгфанг нь Хятадын анхны гэмт хэрэгтнүүдийн толгойлогч байсан. Тэд дараа нь Хойд Хятадаас зугтаж явахад амиа алдсан. Тэд 1983 оны есдүгээр сарын 18-ний өдөр цагдаа болон энгийн 20 гаруй иргэний амь бүрэлгэсэн.
Баи Баошан
Хамгийн хүйтэн цустай гэмт алуурчин. Тэрээр цагдаа цэргийн 15 хүний амийг бүрэлгэсэн. Түүнийг 1983 онд дээрэм, хулгай, халдлагын хэрэгт буруутган 14 жилээр хорьж байсан. Гэвч 1996 онд суллагдсаныхаа дараа гэмт хэргээ үргэлжлүүлэн хийсэн.
1997 оны наймдугаар сарын 19-нд хамтрагчаа хөнөөж байсан аж. Хамтрагчийнхаа амийг зэрлэгээр хөнөөсөн түүнийг 1998 оны дөрөвдүгээр сард цаазаар авч байжээ.
Занг Жун
Тэрээр 1991 оны зургадугаар сараас 2000 оны есдүгээр сар хүртэл 10 гаруй газар дээрэм хийж, 28 хүний амь бүрэлгэж, 22 хүнийг гэмтээсэн. Түүнийг 2001 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр цаазаар авсан аж.
Яанг Шинхай
2000 оны есдүгээр сараас Аньхуй, Хэнань, Шаньдун зэрэг хотуудад дээрэм, гэмт хэрэг үйлдсэн. 2003 онд дээрэм, хүчирхийллийн хэрэг үйлдсэн тул шоронд ял эдэлж байсан аж. Гэвч тэрээр амьд байх хугацаандаа 67 хүний аминд хүрч, 10 хүн шархдуулж, 23 хүнийг хүчирхийлсэн байжээ.
Түүнийг 2004 оны хоёрдугаар сарын 16-нд цаазаар авсан байна.
Занг Шинхуанг
2006 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр цаазаар авахуулсан. Тэрээр зэвсэг ашиглан мөнгө дээрэмдэж, найман хүний амь хөнөөсөн. Мөн арваннэгэн хүнийг шархдуулсан байна.
Д.Галаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )