Малайзад 3000 хүнийг терроризмд сэжиглэн баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Малайзад тусгай ажиллагааны үеэр 3000 орчим хүнийг терроризмд сэжиглэн баривчилсан байна. “Free Malaysia Today”-д мэдээлснээр, терроризмтой холбоотой байж болох гадаадынхныг мөн мөрдөн шалгаж байгаа аж. Тэр дундаа Интерполын террористуудын тухай мэдээлэл дээр үндэслэн Энэтхэг, Пакистан, Узбекистанаас ирсэн хүмүүсийг шалгах юм байна.

“Террорист үйл ажиллагаанд сэжиглэгдэж байгаа гадаадынхныг тагнан шалгаж, арга хэмжээ авна. Тэр дундаа Сирийн үйл явдалтай холбоотой хүмүүсийг шалгана” гэж Малайзын Терроризмтой тэмцэх алба мэдээлжээ. Саяхан Иранд “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой нь нотлогдсон 27 хүнийг баривчилсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top