АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р. Тиллерсон ОХУ дипломатуудыг нь гаргасны хариуг хэзээ барих талаар мэдээлжээ. Рекс Тиллерсон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт энэ талаараа мөн хэлсэн байна. Цагаан ордон Кремльд ирэх есдүгээр сарын 1 гэхэд хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ талаараа Орос, АНУ-ын Гадаад хэргийн яамны удирдлагуудтай Манилад АСЕАН-ы хүрээнд уулзахдаа хэлсэн байна.
Түүнчлэн Төрийн департаментын тэргүүн АНУ-ын засаг захиргаа Орос, Америкийн харилцаанд үүссэн асуудлуудыг шийдвэрлэж болохоор байна гэж харж байгааг хэлжээ. Санал зөрөлдсөнөөс болж бүх харилцаагаа нураах биш, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа АНУ-ын тал илэрхийлж байна. ОХУ ч мөн АНУ-ын дипломат ажилчдын тоог санаатайгаар цөөлөөгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Путин “АНУ манай улсад янз бүрийн хориг тавьсаар ирлээ. Бид үүнийг хангалттай харж суусан. Гэвч байнга дуугүй хүлээж аваад суух боломжгүй. АНУ-ын дипломат ажилтнуудын тоог цөөлөх болсондоо харамсч байна” гэсэн юм.
Энэ сарын 2-нд АНУ Орост тавих хориг арга хэмжээндээ Ерөнхийлөгчөөрөө гарын үсэг зуруулсан билээ. Трамп уг хоригт гарын үсэг зурахдаа Конгресстоо нэлээд сэтгэл дундуур байсан. Орос, АНУ-ын харилцааг дайсагнасан, доод түвшинд үнэлж байгаа Конгресст дургүйцэж буйгаа тэрбээр илэрхийлсэн юм. Харин АНУ-ын Төрийн департамент ОХУ-д тавьсан хоригоо “Бид Орост худалдааны дайн зарлаагүй” гэсэн билээ. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев уг хоригийг АНУ Орост худалдааны дайн зарлалаа гэж үзсэн бол Ерөнхийлөгч Путин Америкийн бодлогогүй үйлдэл дэлхийн хэмжээний том хямралын эхлэл болж буйг хэлсэн.
Гэхдээ ОХУ Европын Холбоо болон АНУ-ын хориг арга хэмжээнүүдэд дасан зохицсон гэхэд болно. Мэдээж хоригоор эдийн засгийн хохирол амссан ч тус улс бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэн, дотоодын үйлдвэр нь хөгжин цэцэглэж байгаа юм. АНУ-ын дараа Европын Холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-д нэмэлт хориг тавьсан нь Оросын эрчим хүчний компаниудын эсрэг чиглэсэн байсан билээ. Үүний дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова АНУ тус улсын иргэдийн амьдралыг доройтуулахаар оролдож байна гэж буруутган мэдэгдэл хийсэн.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 2 )
Ene buh horig Orosuud Krimiig bulaan avsanaas bolson Orosuud ulaan oros heveeree l bna daa
yun hariu uursduu ehelj udchihuud novshiin garuud hoid solongosiig ch diilehgyi bj orostoi yzne gevuu amid baihiig husvel orosd dolignoj yav