Францчууд Тэргүүн хатагтайгаа эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 08

Францад Ерөнхийлөгч Эммануэл Макроны эхнэр Брижит Макронд Тэргүүн хатагтайн шинэ эрх өгөхийн эсрэг шуугиан үүсээд байна. Түүний шинэ статусыг нь батлахын эсрэг өргөх бичигт 250 мянга гаруй хүн гарын үсгээ зуржээ. “Ассошейтэд пресс” агентлаг энэ талаар Францын парламент дахь эх сурвалжаас үндэслэн мэдээлэв. Францчууд Тэргүүн хатагтай нь төсвийн мөнгөнөөс хэрэглэхийг эсэргүүцэн ийнхүү өргөх бичиг барьжээ.

Хуульчид Тэргүүн хатагтайн статусыг зохицуулсан шинэ дүрэм боловсруулж байгаа аж. Дүрэмд Тэргүүн хатагтай төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргана гэж тусгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ заалтыг хүчингүй болгохоор олон мянган гарын үсэг цуглуулсан байна.

Ерөнхийлөгчийн эхнэр улсын төсвөөс мөнгө зарлагадаж болохгүй гэж францчууд үзэж байна. Тэд “Ерөнхийлөгч Эммануэл Макрон эхнэр нь Тэргүүн хатагтай болсноор олон нийтийн өмнө үүрэг хүлээнэ гэж хэлж байсан. Гэхдээ энэ нь татвар төлөгчдийн мөнгөнөөс авна гэсэн үг биш” гэж өргөх бичигтээ өгүүлжээ.

39 настайдаа Францын Төрийн тэргүүн болсон Э.Макроны эхнэр Брижит олны анхаарлыг ихээр татдаг. Тэрбээр Эммануэлээс 24 насаар эгч, сургуульд франц хэлнийх нь багш байсан юм. Дунд сургуульд байхаасаа багшдаа дурласан Э.Макрон Брижитийг гурван хүүхэдтэй болж, нөхрөөсөө салсан байхад нь эхнэрээ болгон авч чаджээ. Тэдний дундаас төрсөн хүүхэд байхгүй ч Францын Ерөнхийлөгч зарим арга хэмжээн дээр Брижитийн бага охиныг дагуулан гурвуулаа явж харагддаг билээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.3.169) 2017 оны 08 сарын 09

Өөрөөсөө үг мултарсан олон эгч эхнэр сонгоно гэдэг чинь за даа нэг төрлийн гаж дон юмаа.

0  |  0
Зочин(59.153.115.112) 2017 оны 08 сарын 08

ӨӨРӨӨСӨӨ ӨЧНӨӨН ҮЕ МУЛТАРСАН ХӨГШИН АВГАЙД ДУРЛАЖ БАЙГАА ИЙМ ХӨГИЙН СЭТГЭХҮЙТЭЙ ХҮН ФРАНЦЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛСОНД ҮНЭХЭЭР ГАЙХДАГ. МАНАЙД БОЛ ИЙМ ХӨГШИН ЧАВГАНЦЫГ ЭХНЭРЭЭ БОЛГОСОН СОНИН СЭТГЭХҮЙТЭЙ ХҮНИЙГ ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧӨӨРӨӨ СОНГОХГҮЙ.

0  |  0
.(212.253.255.85) 2017 оны 08 сарын 08

Byalduuch baagii nar omoorood vhleeee.aimaar ni vnen l bhd soeltoi boloh geed hudlaa magtaad svid

0  |  0
матрын заяа гомдмоор(27.123.214.119) 2017 оны 08 сарын 08

Матар гэхэд матрын заяа гомдмоор царайтай авгай шүү, Францын тэргүүн хатагтай.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 08 сарын 08

ys ni eroosoo zohiogui hogshin um baij aytaihan zemzger baij bolno doo

0  |  0
2(43.243.161.15) 2017 оны 08 сарын 08

Aimshig

0  |  0
8(180.149.80.35) 2017 оны 08 сарын 08

vse ytsin de delbertsen

0  |  0
8(180.149.80.35) 2017 оны 08 сарын 08

vse ytsin de delbertsen

0  |  0
Мино(202.9.41.97) 2017 оны 08 сарын 08

тийм шүү, сайхан хосууд, Макрон сайн ч нөхөр.

0  |  0
ха ха(202.179.24.139) 2017 оны 08 сарын 08

Сайхан л франц бүсгүй байна ш дээ.

0  |  0
Top