Японы Айчи мужид 30 настай эрэгтэй багшийг баривчилжээ. Түүнийг таван сурагчтайгаа зүй бус харьцсан гэж гэж буруутгаж байгаа талаар “Fuji” суваг өнөөдөр мэдээллээ.
Сэжигтнийг Тошихиро Ота гэдэг. Чита хотын бага сургуульд түр хугацааны багшаар ажиллаж байжээ. Энэ үедээ таван охин, хэдэн хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа юм. Мөн тэрбээр тавдугаар сард танхайн хэргээр таван удаа цагдаагийн газарт баривчлагдаж байсан аж. Харин одоогоор түүнийг насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан хэргээр энэ сарын 7-ны өдөр баривчилсан байгаа юм.
Өчигдөр Нагоя дүүргийн шүүхэд уг хэрэгтэй холбоотой шүүх хурал болсон талаар “Tokyo Reporter” өнөөдөр мэдээллээ. Энэ үед хоёр хохирогч оролцсон. Харин дараагийн шүүх хурлаар бусад хохирогч нар оролцох юм байна.
Д.Галаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )