Охиныхоо цогцсыг нууцаар тээвэрлэж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

АНУ-ын Флорида муж, Баруун Виржина мужийн цагдаа нар нэгэн ноцтой хүн амины хэргийг шалгаж байна. Хэргийн талаар тодруулбал, “37 настай Эрика Невтон гэх эмэгтэй өөрийнхөө арваннэгэн настай төрсөн охины аминд хүрсэн гэж сэжиглэж байгаа юм. Сэжигтэн охиноо хөнөөснийхөө дараа цогцсыг Нью-Йорк хотруу тээвэрлэх гэж байсан аж.

Өнгөрсөн амралтын өдрийн орой Жаксонвиллийн цагдаагийн офицер Баруун Виржинагийн цагдаагийн газартай холбогджээ. Энэ үедээ хэргийн талаар мэдээлж, хамтарсан мөрдөн байцаалт явуулсан байна. Тэдний олж тогтоосноор, “Талийгаач гэртээ амиа алдсан” гэжээ.

Харин сэжигтэн цогцсыг машиндаа хөнжилд ороон хийсэн аж. Үүний дараа Нью-Йорк хот руу хурдны замаар явж байх үед нь цагдаа нар баривчилсан юм. Энэ талаар “Crime Watch Daily” мэдээллээ.

Д.Галаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top