НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хариуд тус улс хатуу хариу өгөхөө амлалаа. Ингэхдээ тэд улс орныхоо бүхий л хүчийг харуулна гэв. НҮБ-ын хоригуудыг хууль бус үйлдэл гэж БНАСАУ үзэж байна. “НҮБ харгис зүйл хийдэг боллоо” гэж мэдэгдсэн Хойд Солонгосын хариу үйлдэл нь ямар байх бол гэдгээс олон улс түгшиж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд БНАСАУ-д шинэ хориг тавихыг дуу нэгтэйгээр дэмжсэн юм. Тогтоолд БНАСАУ-аас төмөр, бусад металл, нүүрс, далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай заажээ. Мөн Хойд Солонгосын Гадаад худалдааны банкинд хориг тавьсан байна.
Үүнийг БНАСАУ “Зүгээр л цаас үрсэн хий дэмий тогтоол гэж бид үзэж байна. Хоригийг гүйцэтгэх нь зохиомол санаа, утгагүй зүйл” гэжээ. Хойд Солонгосын эрх баригчид, тус улсын арми болон ард түмэн үүнийг зүгээр ажиглаад суухгүй, хариу арга хэмжээ авна гэдгийг тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдэв. Зарим тохиолдолд хүч хэрэглэхэд ч хүрч болзошгүйг тэрбээр хэллээ.
Стратегийн шийдвэртэй арга хэмжээ авна гэсэн түүний сүрдүүлэг олон улсын анхаарлыг татаж байна. Олон улсын “Lifeboat Foundation”-ы шинжээчдийн үзэж байгаагаар, БНАСАУ удахгүй пуужингийн юмуу цөмийн туршилт шинээр хийхээр бэлтгэж байгаа аж. Тус улсын эсрэг хоригийн тогтоолыг дэмжиж байгаа орнуудтай ч сөргөлдөж магадгүй байгаа гэнэ. “Баллистик пуужингийн туршилтын болон сургалтын хөөргөлт хийхээр бэлтгэж эхэлсэн. Тэд ихэвчлэн ийм арга хэмжээ авдаг” гэж “Lifeboat Foundation”-ы шинжээчид ярьжээ.
БНАСАУ нь юун түрүүнд АНУ-тай зөрчилдөхөөр байгаа юм. АНУ саяхан Хойд Солонгос, ОХУ, Иранд нэмэлт хориг тавьсан. Үүний өмнөхөн нь БНАСАУ АНУ руу чиглэсэн пуужин хөөргөж туршсан билээ. Тэр ч бүү хэл тус улс жилийн дараа гэхэд АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах пуужин хөөргөхөөр бэлтгэж байна гэсэн тагнуулын мэдээлэл бий. Ким удирдагч пуужингийн хөтөлбөрөө улам хүчирхэг болгож, дотооддоо шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг байна. НҮБ болон олон улсын тогтоолын эсрэг зогсч, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй байгаа БНАСАУ-аас болж дайн дэгдэнэ гэж үзэх хүмүүс байхад Кимийн үйлдэл дайнд дуртай АНУ-д шалтаг болж, БНАСАУ өөрөө хохирол амсана гэж эмээх гүрнүүд бий. АНУ ч өөрөө эмээж байгаа бололтой. Бүгд найрамдах намын нөлөө бүхий хүн Жон Маккейн Ерөнхийлөгч Трампт хандан БНАСАУ-ыг хэрэгжүүлэх боломжгүй зүйлээр заналхийлэх хэрэггүйг зөвлөжээ. Тэрбээр “KTAR” радиод өгсөн ярилцлагадаа энэ талаар онцолсон байна. Ж.Маккейн Ерөнхийлөгчийнхөө ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байгаа аж.
Доналд Трамп “Хойд Солонгос АНУ-д заналхийлэх хэрэггүй. Бид ийм заналхийллийг дэлхийд өмнө нь байгаагүй их хүчээр эсэргүүцэх болно. Ким Жөн Уны заналхийлэл хэтэрч байна” гэсэн билээ. Тэгвэл БНАСАУ ч мөн хамаг хүчээрээ АНУ-тай үзэлцэхээр бэлтгэж байгаа бололтой.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 15 )
Тэгээд Хойд Солонгос маягаар хөгжих хэн дуртай байна даа Америкийг муулаад америкийн интернэт сүлжээг ашиглаад америкийн компьютер гар утсыг хэрэглээд аан ккк
Энэ нэг амьсгаа дайтуул дайдатчихгvй хоерын хооронд еех ч биш булчирхай ч худлаа хуцаад л
Үмхий яанкууд өөрсдийгөө юу гээд бодцон юм бэ бусдын юмруу илүү харж билүү долоохоо болмоор юм
Үмхий яанкууд өөрсдийгөө юу гээд бодцон юм бэ бусдын юмруу илүү харж билүү долоохоо болмоор юм
Үмхий яанкууд өөрсдийгөө юу гээд бодцон юм бэ бусдын юмруу илүү харж билүү долоохоо болмоор юм
ene targan patsaany bugs ni zagatnaji dee
Хөлдүү пуканчууд сэрээсэй.Сэрэхгүй бол дэлхийг аврахын тулд тэднийг У-шүтээнтэй нь хамт арч.
Dain zobhyn anu giin gazar nutagt boloosoi gazraas archih heregtei
Dain zobhyn anu giin gazar nutagt boloosoi gazraas archih heregtei
Ер нь улс орон бүхэн америк маягаар хөгжих ёстой юм уу эд өөрсдийгөө дэлхийн цагдаа гээд бодчихсон тэд дандаа бусдын газар нутагт дайн хийнэ тэд зөвхөн ашиг хонжоо л боддог
ANU urid baigaagui hucheer eserguutsne gejee. Hoiduud ch gesen uuriigee hamgaalah erhtei, bas huchtei shuu dee. Hen ch buland shahagdahyg husehgui shuu dee. Asuudlyg ANU-n talaas uhaalgaar shiidverlvel delhiin tsaashdyn hugjild nemertei baimaar. Erni ANU busdad horig taviad baigaa ni tsaaguuraa busdyn hugjliig zogsooh, ulmaar davuu baidal olj avch ug duugui zahirah gesen bodlogo yum shuu dee.
ANU urid baigaagui hucheer eserguutsne gejee. Hoiduud ch gesen uuriigee hamgaalah erhtei, bas huchtei shuu dee. Hen ch buland shahagdahyg husehgui shuu dee. Asuudlyg ANU-n talaas uhaalgaar shiidverlvel delhiin tsaashdyn hugjild nemertei baimaar. Erni ANU busdad horig taviad baigaa ni tsaaguuraa busdyn hugjliig zogsooh, ulmaar davuu baidal olj avch ug duugui zahirah gesen bodlogo yum shuu dee.
Энэ улсыг их гүрнүүд буланд шахаж дайн хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Чулууг чулуу биш чулууг ус л дийлдэг гэдгийг нялхасч мэддэг шүү дээ. Хятадуудыг хэлэх хэлэхгүйгээр хэлж, хүний эрх ярьж элдэв бусын хориг энэ тэр болоол байсан, харин Хятадууд өөрийн гэсэн нийгмийг цогцлоосон, чадсан. Тийм болохоор Хойд Солонгосыг тайван орхи гэж уриалмаар байна. Тэд өөрсдийхөөрөө хөгжих болно.
ТЭР НЭГ Ж.МАККЕЙН МЭТИЙН ӨӨДГҮЙ ХУЛЧГАРУУДААС БОЛЖ ЭНГИЙН ИРГЭД ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХОХИРСООР БАЙХ УУ? АНУ-ЫГ АЙЛГАЖ БАЙГААД АРГАНДАА ОРУУЛАХ ГЭСЭН САНААГ ТАС ЦОХИЖ ДЭЛХИЙН ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.АНУ-Н ЗӨВ.