Жек Ма байр сууриа Ма Хуатэнд алдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

“Tencent” компанийн тэргүүн Ма Хуатэн Азийн хамгийн баян хүн болжээ. “Forbes” сэтгүүл цахилгаан харилцаа холбооны “Tencent Holdings” компанийн эзнийг Азийн хамгийн баян хүнээр нэрлэсэн байна. Алдарт “Alibaba Group”-ийг үүсгэн байгуулагч Жек Ма ийнхүү Азийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын тэргүүн байраа Ма Хуатэнд алджээ.

Ма Хуатэн анх удаагаа энэ жагсаалтыг тэргүүлж байна. Түүний хөрөнгө 37 тэрбум доллароор үнэлэгдэж байгаа аж. Өчигдөр л энэ жагсаалтыг Жек Ма 36.4 тэрбум доллартойгоор тэргүүлж байсан бол “Tencent” компани Хонконгийн бирж дээр үсрэлт хийж, Ма Хуатэний хөрөнгө 36.2-37 тэрбум доллар болтлоо өсчээ. Хятадын “Tencent” компани нь алдарт “WeChat”-ыг үндэслэгч юм. Мөн олон алдартай онлайн тоглоомуудыг үндэслэсэн.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.232.124.248) 2017 оны 08 сарын 09

xa xa helbergui ene muu tolgoi Aziin hamgiin bayan hun baisan bna xaxa Chinhiih helbertei ch hooson olgoi xaxa

0  |  0
а(107.167.103.53) 2017 оны 08 сарын 09

Хүртэх ёстойгоо л хүртэж. Энэ хачин хэлбэргүй толгойг нэг алгадаж үзэхиймсан.

0  |  0
б(202.72.245.122) 2017 оны 08 сарын 09

Байр сууриа алдаж нэг их сүйд болоогүй байлгүй дээ.

0  |  0
ООГИЙ (202.9.40.218) 2017 оны 08 сарын 09

ХЭХЭ

0  |  0
Top