Япон улс донорын дутагдалд оржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

Японы 16 компани хамтран зохиомол үүдэл эсийн ялтасыг олноор үйлдвэрлэх ажилд оржээ. Үүнийгээ донорын цусны оронд хэрэглэх зорилго тавьсан байна. Олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, компаниуд бүрэн хэмжээний клиник туршилтаа ирэх жил хийх аж. Зохиомол ялтасуудыг хоёр долоо хоног хүртэл хадгалан хэрэглэх боломжтой нь дөрөв хоногийн дотор ашиглах ёстой байдаг донороос авсан материалуудаас илүү юм.

Эрдэмтэд одоо нөхөн сэргээх эмчилгээний шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөвшөөрлийг улсаасаа авах ёстой. Японы хүн амд хөгшрөлт эрчимтэй ихэсч байгаа учир донорын хурц дутагдалд орж магадгүй байгаа гэнэ. Иймээс зохиомлоор гаргаж авсан эсүүдэд найдахаас өөр аргагүй болжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top