БНАСАУ-ыг устгана гэв

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

БНАСАУ-ын түрэмгий үйлдэл дэглэмийнх нь төгсгөл болж, ард түмнийх нь үхлээр дуусах болно гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгдлээ. Тэрбээр ямар ч сөргөлдөөнд Пхеньян ялагдал хүлээнэ гэдгийг хэлэв. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосыг дэлхий урьд нь харж байгаагүй их хүчээр эсэргүүцэл үзүүлнэ гэж сүрдүүлсэн билээ. Харин БНАСАУ НҮБ-ын хоригийн хариуд улсынхаа бүх сүр хүчийг ашиглан хатуу хариу өгнө гэсэн юм.

Пентагоны тэргүүн Ж.Мэттис “Хойд Солонгос өөрийгөө тусгаарлахаа зогсоо. Цөмийн зэвсэгтэй байх эрмэлзлэлээсээ татгалзах ёстой” гэжээ. Ингэхгүй бол БНАСАУ-ын дэглэм нь нуран унаж, ард түмэн нь сөнөнө гэж тэрбээр хэлсэн байна. Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жөн Уныг сүрдүүлснээс нэг хоногийн дараа Батлан хамгаалахын сайд нь ийнхүү мэдэгдэл хийлээ. Харин сенатор Жон Маккейн Ерөнхийлөгчдөө хандан Хойд Солонгосыг хэт түрэмгийлсэн сүрдүүлэг хийхгүй байхыг зөвлөсөн билээ.

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Ерөнхийлөгчийнхөө ярьсан зүйлийг “Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жөн Ун дипломат үг ойлгодоггүй учир ингэж хэлсэн” гэж тайлбарлажээ. Гэвч Ж.Маккейн Трампын үг Пхеньяныг хариу барихад хүргэнэ гэж болгоомжилж байгаа аж. БНАСАУ АНУ-д хариу өгөх тохиолдолд хамгийн эхэнд Сөүл хохирол амсана гэж сенатор сануулсан байна.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.122) 2025 оны 03 сарын 13

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

1  |  0
Irgen(172.56.36.20) 2025 оны 03 сарын 13

Odoo tsagt yu khamgiin khereggui zuil fevel dain.Ter tusmaa khursh shakhuu ulsuudad bolvol bur ayultai.

1  |  0
Irgen(172.56.36.20) 2025 оны 03 сарын 13

Odoo tsagt yu khamgiin khereggui zuil fevel dain.Ter tusmaa khursh shakhuu ulsuudad bolvol bur ayultai.

1  |  0
in(108.204.254.158) 2025 оны 03 сарын 13

Hoid Solongosiin teneg buduuniig darah ni deer dee. Udahgui tsumiin zevsgeeree surduuleed buhniig buulgaj avah gene dee. Ehelj l bn. USA-g buulgaad avchih uym bol delhii gart ni orloo gej bodoj bgaa.

1  |  0
mgl(150.129.142.169) 2025 оны 03 сарын 13

Америк баихгуu bol дэлхии улсууд таиван эрх тэгш харилцаатаи баих магадлал баигаа шуу

1  |  0
Bolor(202.70.46.227) 2025 оны 03 сарын 13

Hoid Solongosiin dain ehlevel Asia tiv ter chigeeree tatagdan orno.

1  |  0
Хо(103.10.22.34) 2025 оны 03 сарын 13

Хойд Со-н дэглэмийг нураах нь зvйтэй.

1  |  0
шударга иргэн(66.181.182.207) 2025 оны 03 сарын 13

энэ америк одоо болиосой,цөмийн зэвсэгтэй болох хэрэгт анус өөрөө л түлхээд байгаа биз дээ,югослав ирак ливи гээд мөрөөрөө амьдарч байсан улсуудыг ямар болгосныг барууны сурталд автсан зомбинууд л олж харахгүй байх шиг бна,энэтхэг пакистан цөмийн зэвсэгтэй боллоо гээд хориг тавихгүй яасийн,энэ бол хойд солонгосын өөрөө шийдэх асуудал, баянхошууны ядуу айл машин унаж болохгүй гээд зайсангийн баяачууд хориг тавихтай ижилхэн логиктой асуудал

1  |  0
zochim(202.21.106.126) 2025 оны 03 сарын 13

Teneg yum aa.Uls ornuudiin asuudliig taivan atgaar yaria heleltseer zovshloor shiideh heregtei.Daranguilal ali ch tsld ashiggui

1  |  0
Irgen (185.75.139.253) 2025 оны 03 сарын 13

Eronhiidoo bol Solongosiig ad yzeed baih uym .Busad hychtei gyren ulsuud shigel bei daan hychtei hogchij baigaa komunizt oron.Ene ulsad hamgiin buruutai gyren ulsuud bol Amerk .Oros 2 ted l Delhiig huvaaj ashigiig ni tus tusdaa olon jil hyrtej baij iim baidald hyregsen .Odoo hor honooliig ni oorsodoo amsah ni damjigyi harin ch ene uls Mongoliig bodvol mash hychtei hogshcich tehnig tehnologiin ondor tyvshend ochson hychtei chadaltai uls .Hudalaa yanz byriin yavuulag hiigeed baihaar uls gyren ooriigoo hamgaalalgyi yah ve .Solongosod baigaa manai Mongolchuud gertee irvel zygeer baihaa .

1  |  0
Иргэн(103.57.95.48) 2025 оны 03 сарын 13

Цөмийн бөмбөгийг энгийн ард иргэд дээр хэрэглэж, дэлхийн түүхэнд байгаагүй дарангуйлал, гэмт хэрэг үйлдсэн орон нэг л байгаа шүү!

1  |  0
ххххх(202.131.243.190) 2025 оны 03 сарын 13

алаасай, дайн гараасай, манайд тун их ашигтай

1  |  0
уншигч (150.129.140.7) 2025 оны 03 сарын 13

Хүний өөрийн ард түмнийг алсан, хядсан, эрүүдэн шүүсэн ийм улсаар яадаг байна. Сөнөж л байвал таарна.

1  |  0
Зочин(43.242.243.164) 2025 оны 03 сарын 13

Энэ хойд солонгосын тэжээвэр гахайг давруулж болохгуй , тийм болохоор газартай нь тэгшлэх хэрэгтэй!!! Яаж ч солиорч болохоор нохор харагдаад байгаа юм.

1  |  0
а(43.242.242.142) 2025 оны 03 сарын 13

Солонгос түүхэндээ гадагшаа дайн хийж үзээгүй тул өөрийн улс дээрээ дайтах байх. тэгээд цөмийн бөмбөгөө хэрэглэж экологийн сүйрэл дагуулах нь дээ.

1  |  0
Зочин(66.181.160.58) 2025 оны 03 сарын 13

цагийн байдал дайны байдалд шилжвэл манай улсад байгаль, экологи, цаг агаар, улс төр эдийн засаг зэрэг бүхий л салбарт муу нөлөө үзүүлнэ

1  |  0
Зочин(66.181.160.58) 2025 оны 03 сарын 13

зүүн хойд ази тэр чигээрээ аюулд өртөх магадлалтай. Хол байгаа улсуудад хамаагүй учир байдлыг хүндрүүлэхэд санаа зовохгүй байна

1  |  0
mongol er(122.201.28.8) 2025 оны 03 сарын 13

USA

1  |  0
Zochin(103.57.93.251) 2025 оны 03 сарын 13

Hervvlch abgainuud hereldee l bn uu so uud tvvhende ch hervvl ch bsan archaagui hvmvvs hereldehees tsaashgui

1  |  0
zochin (202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

hoiduud zugeer ch neg amid mend arzaigaad baigaa uls bish shu de amerikuud diileh ni diileh l baih tegehdee tom hohirol amsah bailgui.

1  |  0
Top