Японы Хёого мужийн Нишиномияа хотод нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус мужийн цагдаа нарын мэдээлж буйгаар, “80 настай, 50 орчим настай хоёр эмэгтэйг цогцсыг энэ сарын 8-ны өдөр олдсон. Гэвч тэдэнтэй хамт амьдардаг 50 гаран насны эрэгтэй сураггүй алга болсон” гэв.
Хёого мужийн цагдаагийн ажилчид сураггүй болсон эрэгтэйг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа юм. Учир нь хэрэг гарсны өглөө долоон цаг 30 минут орчимд эрэгтэй хүн дуудлага өгсөн. Тэрбээр хэлэхдээ, “Би ээж, эмэгтэй дүүгийнхээ аминд хүрчихлээ” гэсэн талаар “Фүжи” суваг мэдээллээ. Дуудлагын дагуу цагдаа нар очиход орон сууцны хаалга түгжээтэй байсан. Харин дотогш нэвтрэн орох үед хоёр эмэгтэй амьсгал хураасан байхыг олжээ.
Одоогийн байдлаар ор сураагүй болсон сэжигтнээс ямар ч мэдээлэл алга. Энэ талаар “Japan Today” өнөөдөр мэдээллээ.
Д.Галаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
HEREGTEN HUN HUND HELBERIIN OVCHTEI HUN