Лукас гэх бяцхан хүү бидний дунд байхгүй. Тэрээр 2013 онд хэзээ ч ирэлгүйгээр холны аянд гарсан юм. Гэвч долоон сартай бяцхан хүү сахиусан тэнгэр шиг байсан. Учир нь түүний зүрх дөрвөн настай Жордан охины амийг аварсан аж. Жордан охин хүнд өвчтэй байсан. Зүрх шилжүүлэн суулгахгүй бол хорвоог орхих аюултай байсан билээ.
Одоо хүргэх энэхүү бичлэгт хүүгийн ээж Жордан охинтой уулзаж буй сэтгэл шимшрэм мөч юм. Лукасын ээж хүүгийнхээ зүрхний цохилтыг анх сонсоод нулимсаа барьж дийлээгүй... Энэ цохилох бяцхан зүрх түүний хүүгийнх шүү дээ...
Лукас хэдий долоон сартай боловч гурван хүнд амьдрал бэлэглэсэн байна.
Д.Галаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )