“CNN” нацист мэндчилгээ хийсэн гэж тоймчоо халжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

“CNN” суваг улс төрийн тоймчоо нацист мэндчилгээ хийлээ гэж ажлаас нь халжээ. Тус телевиз улс төрийн тоймч Жеффри Лордтой ажил хэргийн харилцаагаа тасалсан шалтгаан нь түүний “Twitter”-тээ бичсэн жиргээнээс болжээ. “CNN” сувгийн сайтад нь мэдээлэхдээ “Нацист мэндчилгээ бол уучилж болшгүй зүйл. Жеффри Лорд манай телевизэд дахиж ажиллахгүй” гэсэн байна.

Тоймч Ж.Лордын өөрийнх нь ярьснаар, хүмүүс түүний жиргээг буруу ойлгосон аж. Тэрбээр хүмүүсийг инээлгэх гэж уг жиргээгээ бичсэн болохоос нацистуудыг дуурайх гэсэн юм биш гэжээ.

Өмнө нь Берлиний цагдаагийн газар Хятадын хоёр жуулчныг нацист мэндчилгээ хийлээ гэж баривчилж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top