БНАСАУ-ын иргэн тэнгисээр сэлж Өмнөд Солонгост иржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 11

БНАСАУ-ын нэгэн иргэн тэнгисээр сэлэн Өмнөд Солонгосын хилээр нэвтэрч ирсэн байна. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, шөнийн 01 цагийн орчимд Кедондо арлын ойролцоо ядарч цуцсан түүнийг олж, аварчээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хороо энэ талаар мэдээлэл өгсөн байна. Түүнийг эх орноосоо юуны улмаас, хэрхэн зугтсаныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын Лим Жи Хён гэх бүсгүй Өмнөд рүүгээ зугтан ирсэн ч эргээд нутаг буцжээ. Тэрбээр Өмнөд Солонгост амьдрал там шиг байсан гэж ярьсан байна.

Хойд Солонгосын дэглэм, ард түмний хүнд хэцүү амьдралаас болж олон хүн Өмнөд рүүгээ дүрвэдэг. БНСУ тэднийг хүлээж авч, ажлын байраар хангана гэж Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн суудалд байхдаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн БНАСАУ-ын өндөр албан тушаалын хүмүүс Өмнөд рүүгээ болон дэлхийн бусад орон руу дүрвэн гарч байгаа билээ.  

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(202.9.41.142) 2017 оны 08 сарын 15

Сайхан орчуулсан байна. Муундаг шүү

0  |  0
zochin(202.21.106.106) 2017 оны 08 сарын 12

myndag bna

0  |  0
Ene chantsaa(223.39.188.166) 2017 оны 08 сарын 11

Xaxa mundag orchuuljee...

0  |  0
Зочин(202.5.205.20) 2017 оны 08 сарын 11

Социализм сайхан байсан гэж амныхаа зоргоор бураад байгаа том ам, жижиг тархитай нөхдүүд хойд солонгос руу гарч харлаач. Нээлттэй нийгмийн ачаар их том баадаг болжээ, та нар.

0  |  0
ККК ГУЦВАА (202.9.41.6) 2017 оны 08 сарын 11

Битгий мянгуужинд бидний амьдарч байгаа одоогийн энэ тогтолцоог хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи уун жаргадаг нийгэм гэж шаасаар байгаад тэр нийгэмд орсон гэтэл 10 хар нүглийн тамын нийгэм л байгаа биз дээ? Хэрвээ энэ нь үнэн бол улаан там руугаа сэлээд ирждээ. Юуны нь сайн эр нутагтаа байхын бол буудуулах гэмт хэрэг хийсэн ялтан л биз. Одоо Соц нийгэм биш болохоор хэн ийм байлад итгэхийн

0  |  0
ИРГЭН(66.181.160.4) 2017 оны 08 сарын 11

САЙН ЭР БАЙНА.ХАРИН БУЦААСАН ХҮНИЙГ ХОЙДУУД ЯАЖ ТАМЛАН ЗОВООЖ ТАРЧЛААН АЛДГЫГ ӨМНӨДИЙНХӨН МЭДДЭГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.АВРАЛ ЭРЭН ИРСЭН ХҮНИЙГ ШУУД ТАМД ӨГЧ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ХАРГИС ХЭРЭГ БАЙНА.

0  |  0
Баадай(202.9.40.24) 2017 оны 08 сарын 11

зоригтой чадалтай эр юм даа.Цааш нь хөгжүүлвэл олимпийн аварга болох магадлалтай.Гиннесийн амжилт ч байж магад.Ядарсан оронд шөрмөслөг ард олон шүү.

0  |  0
zochin(66.181.178.117) 2017 оны 08 сарын 11

daranguilal tegne dee

0  |  0
zalaad bai(202.9.42.206) 2017 оны 08 сарын 11

bagtsaatai burna shuu, ergeed hoid solongos ruugaa ochihod tamlal uhel ni huleej baigaag medseer baij ergej ochdog mal baih u? bi zondoo l iimerhuu yum haij unshdag, ergej ochson neg ch tuuh medehguin bn shuu adminstaraa??

0  |  0
Top