Морокко улс 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөх гэж байна. Хөлбөмбөгийн ДАШТ Африк тивд нэг л удаа явагдаж байсан билээ. 2010 оны ДАШТ ӨАБНУ-д болж байсан юм. Морокко улс энэхүү том тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө тав дахь удаагаа хүсэлт гаргаж байна.
Оны эхээр хийсэн өөрчлөлтийн дагуу 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д 48 баг өрсөлдөх юм. Тэмцээнийг зохион байгуулах улс 2020 онд тодорхой болно. ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй улсуудыг бүртгэх хугацаа дуусчээ.
Морокко улсын хувьд, баруун хойд Африкт орших энэ орон 32 сая орчим хүн амтай. Нийслэл нь Рабат. Хамгийн том хот нь Касабланка. Морокко улс Африк тивд оршдог ч Африкийн Холбооны гишүүн биш, тус холбоонд орох сонирхолгүй нь биеэ даасан хүчирхэг улс болон хөгжиж байгааг нь харуулдаг.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн талаар бас нэгэн зүйл сонирхуулахад, АНУ, Мексик болон Канад улс энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргасан билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
Morokko Aljiruudiin tal ni evropd ba daa