Энэтхэгт нэг дор 30 хүүхэд нас барсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Тус улсын Уттар Прадеш мужийн нэгэн эмнэлэгт энэ явдал болжээ. Хүүхдүүд нэгэн төрлийн шумуулаар дамжин халдварладаг өвчин туссан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байжээ. Уг өвчин нь вирусийн гаралтай, шумуулаар дамжин халдварладаг байна. Хурдан хугацаанд тархи, нугасыг гэмтээдэг цочмог халдварт өвчин аж. Хоёр хоногийн дотор 5-12 насны 30 хүүхэд мужийнхаа эмнэлэгт нас барсан байна.
Энэ явдлыг мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Учир нь мужийн эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат нийлүүлдэг компани нь ажлаа умартсанаас болж хүүхдүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан байж болзошгүй гэнэ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )