АНУ-ын Виржиниа муж улсад цагаан арьстнууд үймээн дэгдээжээ. Уржигдар болсон үймээнээр нийт 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мөн нэгэн машинтай этгээд жагсагчид руу дайрч оржээ. Нэг хүний аминд хүрч, олон хүнийг гэмтээсэн уг этгээд нь цагаан арьст үндсэрхэг үзэлтэн байсан гэнэ. Энэ явдалтай холбоотойгоор Холбооны мөрдөх товчоо мөрдөх ажиллагаа явуулж эхэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дээрх явдлын талаар “Энэ бол үзэн ядалт, хүчирхийллийн шинжтэй хэрэг” гэсэн байна. Харин иргэд Трампыг цагаан арьстнуудыг ерөөсөө буруутгасангүй, арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж ийм гэмт хэрэг гарч байхад Ерөнхийлөгч болсон явдлыг бөөрөнхийлж байна гэж шүүмжилжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Rasistuud l bhgui yu zuitei uragshaa
Америкчуудын үндэсний үзэл гэж юу бас юм бэ. тэртэй тэргүй баахан янз бүрийн үндэстнүүдийн холимог улс байж. ккк