АНУ Хятадыг тус улсын компаниудын оюуны өмчийг зөрчсөн байж магадгүй гэж үзэж байна. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлаар мөрдөн шалгалт явуулах шаардлага байгаа эсэхийг тогтоох даалгаврыг холбогдох албаны хүмүүст өгчээ. Хятадын худалдааны арга барилыг шалгах шаардлагатай гэж үзвэл мөрдлөг нэг жил хүртэл хугацаагаар үргэлжлэх юм байна. Дараа нь Хятадын эсрэг хоригууд тавих аж.
АНУ Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах гэж байгаа талаар өнгөрсөн сард мэдээлэл гарсан билээ. Тэгвэл одоо нэмж худалдааны хоригуудыг бэлтгэх хэрэгтэй болох нь ээ. Хятад улсыг БНАСАУ-ын талд байж, тус улсыг цөмийн хөтөлбөрөө зогсоохыг ятгахгүй байгаад Трамп бухимдаж байгаа билээ. Түүний зөвлөхүүд нь Хятадад тавих хоригийг боловсруулж эхэлжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )