52 настай эрэгтэй автомашинаас хулгай хийсэн байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Японы Токио хотод 52 настай эрэгтэйг баривчилжээ. Түүнийг Канто дүүргийн тээврийн хэрэгслээс эд зүйлс хулгайлсан гэж сэжиглэж байгаа талаар “TBS News” мэдээллээ.

Хэргийн талаар тодруулбал, “Сэжигтэн Ёошихару Хираяаши нь Ота Вардийн нэгэн байрны гадаа орших тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлсан. Түүний хулгайлсан зүйл нь аккумулятор” гэв. Сэжигтэн үүнээс өмнө дээрхтэй төстэй 40 гэмт хэрэг үйлдсэн байжээ.

“Tokyo Reporter”-ийн мэдээлж буйгаар, “Сэжигтэн өмнө нь автомашинаас 230 мянган иен, бугуйн цаг, машины хэрэгсэл зэрэг зүйлсийг хулгайлж байсан” гэв.

/Ийм төрлийн гэмт хэрэг манай улсад гарч болзошгүй. Иймд иргэд та бүхэн автомашин, өөрийн өмч хөрөнгөндөө хамгаалалт, анхаарал, хяналтаа сайжруулна уу/

Ц. Сугар

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top