“МиГ-21” сөнөөгч онгоцыг сүйрүүлж нисгэгчийг нь барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Сирийн сөрөг хүчин Засгийн газрынхаа цэргийн хүчний сөнөөгч онгоцыг сөнөөсөн буруугаа хүлээжээ. Сирийн баруун урд хэсэгт нисч байсан “МиГ-21” онгоцыг “Усуд аль-Шаркия” бүлэглэл сүйрүүлсэн байна. Энэ бүлэглэл нь “Сирийн чөлөөлөх арми”-д хамаардаг аж. Тэд онгоцыг сөнөөгөөд нисгэгчийг нь олзолсон байна. Хэрэг явдал Сирийн гал зогсоож, энхийг сахиж байгаа бүсэд болжээ.

“Reutres” агентлагийн мэдээлж байгаагаар, онгоц сөнөхөд нисгэгч нь гарч амжсан байна. “Усуд аль-Шаркия” бүлэглэлийнхэн шархадсан түүнийг барьцаалан авчээ. Олон улсын эрхзүйн дагуу нисгэгчийг эмчилж байгаа гэснээс өөр зүйлийг тэд хэлээгүй гэнэ. Армийн онгоцыг сөнөөхдөө тэд 23 миллиметрийн зенитийн зэвсэг хэрэглэсэн байна. Нисгэгчийг яах гэж байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Өмнө нь, өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Сирийн армийн нэгэн онгоцыг АНУ-ын тэргүүлдэг олон улсын цэргийн эвсэл сүйрүүлж, нисгэгчийнх нь хувь заяа тодорхойгүй байгаа талаар ах дүүс нь хэвлэл мэдээлэлд хандаж байсан билээ. Түүнийг Курдийн эмнэлэгт хүргэн эмчилж байгаа гэсэн мэдээллээс өөр сураг гараагүй аж. Мөн Туркийн сөнөөгч онгоц 2015 онд Оросын армийн онгоцыг сүйрүүлж, нисгэгч нь Сирийн бүлэглэлүүдийн гарт амь үрэгдэж байсан билээ.  

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.36) 2017 оны 08 сарын 16

2015 онд Туркийн сөнөөгч онгоц Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөж, шүхрээр бууж байсан нисгэгчийг нь туркийн дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл алсан ш дээ. Мэдээллээ зөв тавь.

0  |  0
Top