Хүн зодсон Тэргүүн хатагтай цагдаа дээр өөрөө очжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

Зимбабве улсын Тэргүүн хатагтай хүн зодож танхайрсан хэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох сэдвүүдийн нэг болж байна. Тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэр Грейс Мугабе нь өөрөө Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын цагдаад очжээ. Тэргүүн хатагтай 20 настай бүсгүй рүү дайрч, биед нь гэмтэл учруулсан учир бүсгүй эхлээд цагдаад хандсан байна. Энэ явдал Йоханнесбург хотод болжээ.

52 настай Грейс Мугабе нь Зимбабве улсын солигдошгүй удирдагч 93 настай Роберт Мугабегийн эхнэр юм. Тэрбээр мөрдөн байцаалтаас зугтахгүй хамтран ажиллана гэсэн учир баривчлаагүй чөлөөтэй байгаа аж. Тэргүүн хатагтай залуу бүсгүйн нүүр рүү нь цохиж том шарх үүсгэжээ. Бүсгүй эмчлүүлж байгаа аж. Тэргүүн хатагтайг санаатайгаар хүний биед гэмтэл учруулахаар халдсан гэж буруутгахаар байгаа гэнэ. Зодуулсан бүсгүй нь Ерөнхийлөгчийн хоёр хүүтэй хамт Йоханнесбургийн нэгэн зочид буудалд байжээ. Зимбабве улсын Мэдээлэл харилцааны сайд мэдэгдэхдээ “Тэргүүн хатагтай ослоор авсан бэртлээ эмчлүүлэн Йоханнесбург хотод байсан. Тэрбээр Тэргүүн хатагтайн хувиар биш жирийн иргэний хувьд тэнд байсан гэдгийг ойлгож, үнэн зөв мэдээлэл бичээсэй гэж хүсч байна. Улсын Тэргүүн хатагтай хүн зодож танхайрлаа гэж мэдээлэхээсээ өмнө болсон явдлын учрыг нь олоосой” гэжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гоор(66.181.181.82) 2017 оны 08 сарын 17

Oвоо шаажээ

0  |  0
Top